“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аянд Цагаанчулуут баг түрүүлжээ » Төр.мн

“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аянд Цагаанчулуут баг түрүүлжээ

Аймгийн ЗДТГ, ОБГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, "Дэлхийн Зөн” олон улсын байгууллага хамтран "Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг таван сарын хугацаанд хэрэгжүүлж дүнгээ гаргалаа.
Төсөлд зургаан баг хамрагдаж 60 хүнийг сургагч багшаар бэлтгэн 9000 гаруй иргэнд гамшгаас хамгаалах чиглэлээр мэдээлэл өгч ажиллажээ. Төслийн хүрээнд "Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг зохион байгуулж гал түймрийн аюулаас өрх гэр, хүүхэд, багачуудыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг тооцох, бууруулах, иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн байна.
Аяны хүрээнд сайн ажилласан багийг шалгаруулж нэгдүгээр байрт Цагаанчулуут, хоёрдугаар байрт Эрдэнэ, гуравдугаар байрт Даваат баг оржээ. Цаашид өвлийн улиралд гарч болзошгүй гамшгийн чиглэлээр аян өрнүүлэх гэнэ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News