Хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг цех, нэгжийн удирдлагуудад санууллаа » Төр.мн

Хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг цех, нэгжийн удирдлагуудад санууллаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд холбогдох хэлтэс, цехийн удирдлагууд оролцож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой явцын мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөт 55 ажил зохион байгуулж, 71 зорилтот болон ээлжит шалгалт хийжээ. Мөн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа "Таятан фүүдс” компанитай санамж бичиг байгуулан, "Мэдээллийн хаалгач” аппликейшнд 17 нэгжийн 4977 ажилтныг нэгтгэн, онлайнаар авах хөдөлмөр хамгааллын шалгалтын бэлтгэл ажлыг хангасан байна. Үйлдвэрлэлийн хэлтсийн мэдээлэлд, сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөт үзүүлэлтийг танилцуулан, маркшейдерийн хэмжилт хийгдэж байгааг онцоллоо. Тус хэлтсээс хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд 286 ажил төлөвлөжээ. Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводод төлөвлөгөөт ажлууд хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Механикийн хэлтэс их зогсолтын бэлтгэл ажлыг 90 хувьтай хангаж, шаардлагатай сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг эхнээс нь хийж, тендерийг хугацаанд нь зарлаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Үйлдвэрийн Ерөнхий захирал энэ үеэр аваарын нөөцөө сайтар бүрдүүлж ажиллахыг тус хэлтэст үүрэг болголоо. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр өнгөрсөн долоо хоногт нийгмийн цехүүдийн хүрээнд зохион байгуулсан ажлуудын талаар танилцуулсан. Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид Ялалтын баярт зориулсан концерт бэлтгэн, амралтын өдрүүдэд мэдээллийн сувгаар цацсан бөгөөд үйлдвэрт ажиллаж байгаа орос ажилчдаас талархлын үгс хүлээн авчээ. Мөн Хаягдлын аж ахуйд 700 модны суулгац тарьж, Оёдлын цех ажлын хувцасны шинэ загвараа батлуулжээ. Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа Тээвэр ложистикийн төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үр өгөөж болоод бүтцийн нэгжүүдийн хэмжээнд цаашид авах арга хэмжээг танилцуулсан. Тэрээр хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хэрэгтэйг удирдлагуудад санууллаа. Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийж байгаа төлөвлөгөөт шалгалт Баасан гараг хүртэл үргэлжилнэ.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News