М.Мөнхбаярыг Орхон аймгийн хуулийн хэлтсийн даргаар томиллоо » Төр.мн

М.Мөнхбаярыг Орхон аймгийн хуулийн хэлтсийн даргаар томиллоо

 

Эрдэнэтчүүдийн хувьд сонгууль бүрийн дараа ирдэг, явдаг олон дарга нараас залхаж гүйцээд байгаа билээ. Орхон аймгийн хууль зүйн хэлтсийн дарга асан Б.Батхуяг Улаанбаатар хот руу албан тушаал дэвшиж шилжсэн учраас тус албан тушаал эзэнгүй хоёр сар өнгөрч байна. Энэ албан тушаалд тус хэлтсийн мэргэжилтнээс эхлээд хол ойрын олон хувилбар яригдаж байсан ч өнөөдөр эцэс болж байна.

Орхон аймгийн Төрийн албаны зөвлөлөөс тус албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж шалгалтад хоёр хүн орсон ч тэнцээгүй гэнэ. Өнгөрөгч лхагва гарагт төрийн албаны зөвлөл хуралдаж Орхон аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга дэд хурандаа М.Мөнхбаярыг Хууль зүйн хэлтсийн даргад шууд томилжээ.

М.Мөнхбаяр гэж хэн бэ?

М.Мөнхбаяр 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, ЦТДУС-ийг 1997 онд, ТЗУИ-ийг 2000 онд, Цагдаагийн академийг 2005 онд төгссөн, хуульч мэргэжилтэй, удирдлагын арга зүйч менежер, 2008 онд цагдаагийн академийн магистр төгссөн.1991-1995 онд цагдаа, 1995-2000 онд хэсгийн байцаагч, жижүүрийн офицер, 2000-2008 онд ХЖТ-ийн ахлах байцаагч, 2008 оны 12-р сараас Хэв журмын тасгийн даргаар томилогдонн ажиллаж байсан юм байна.

1991 оноос эдүгээ хүртэл Орхон аймгийн цагдаагийн газарт цагдаагаар орж ажилласнаас хойш 24 жилийн хугацаанд Орхон аймагт хэв журам сахиулах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, Урьдчилан сэргийлэх, Цагдаагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд олон ажил санаачилж үр бүтээлтэй ажиллаж байгаа салбараа мэддэг чадварлаг боловсон хүчин томилогдож байна.


 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News