Орхон голын 70 гаруй хувь нь бохирджээ » Төр.мн

Орхон голын 70 гаруй хувь нь бохирджээ

Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад, Сэлэнгэ мөрний баруун талд Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал Орхон голын 70 гаруй хувь нь бохирджээ. Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан энэ голын бохирдох болсон шалтгаан нь алтны 70 гаруй компани Орхоны хөндийд олборлолт хийснээс болж байна хэмээн Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөл, "Миний мөрөн” ТББ хэвлэл мэдээллийнхэнд хандав.
Ийнхүү голын ус бохирдсоноор байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахын зэрэгцээ хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, элдэв халдварт өвчин тасрахаа больжээ. Хэрвээ энэ байдлаараа гол усыг бохирдуулсаар байвал манай орны таван аймгийн 134 сумын нутгаар дамжин Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голоос ундаалсан хүн ардын эрүүл мэнд хохирч, үндэсний аюулгүй байдалд халдаж эхэлнэ гэв.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News