"Торгоны зам-2019" Олон улсын авторалли уралдаан Сэлэнгэ аймгаас гараагаа эхэллээ » Төр.мн

"Торгоны зам-2019" Олон улсын авторалли уралдаан Сэлэнгэ аймгаас гараагаа эхэллээ

 
"Торгоны зам-2019" Олон улсын авторалли уралдааны агаарын замаар болон Алтанбулаг боомтоор хил нэвтрэх үйл ажиллагаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр боллоо.
Энэхүү олон улсын чанартай үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан аймгийн дэд ажлын хэсэг амжилттай хамтран зохион байгууллаа. Мөн үйл ажиллагаанд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Сэргэлэн, бригадын генерал Сайнтөр нар ахлан ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Бямбадорж, МХЕГ-ын дарга Цагаанхүү ИНЕГ-ын хэлтсийн дарга Ганболд болон бусад албаны хүмүүс хамтран оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулж буй энэхүү Торгоны замын ралли уралдаан нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр дамжин өнгөрсөн юм. Энэхүү уралдааныг дамжин өнгөрөх үед ард иргэд болон уралдаан тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажилласан аж. Тус ралли уралдааны эхний гараа нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас эхэлсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News