Алт олборлогчид техник хэрэгслээ нуун далдалсныг илрүүлжээ » Төр.мн

Алт олборлогчид техник хэрэгслээ нуун далдалсныг илрүүлжээ

 
МХЕГ-аас Сэлэнгэ аймагт хийсэн хамтарсан хяналт шалгалтын явцад тус аймгийн Хүдэр, Ерөө сумын нутаг Толгойт, Агуйт зэрэг газрын ууланд нууж далдалсан экскаватор болон бусад техникийг илрүүлжээ. Дээрх техникүүдийг зарим бичил уурхай хууль бусаар алт олборлохдоо ашиглаж байжээ.
Шалгалтыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газар, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийж байна.
Хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлоход ашигласан техник хэрэгслээ нуун далдлах, эзгүй хаяж зугатах зэрэг зөрчил гарчээ. Энэ бүхнийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган хариуцлага хүлээлгэх ажил үргэлжилж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News