Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа 122 аж ахуйн нэгжийн ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАНА » Төр.мн

Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа 122 аж ахуйн нэгжийн ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАНА

 Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн наймдугаар сараас хойш БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймгуудад хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн.
Үүний мөрөөр хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн газар нутагт уул уурхай эрхэлж байгаа 12 цэг дээр агаарын хяналт тандалт хийсэн байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил бий бөгөөд хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байна.
Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл, хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байна. 
Иймээс Сэлэнгэ аймгийн хэмжээнд хууль бусаар ажиллаж байгаа 122 аж ахуйн нэгжийн лицензийг цуцлах санал гаргажээ. 2000 оноос хойш нийт хэдэн компани уул уурхай эрхэлснээс хэд нь нөхөн сэргээлт хийгээгүй вэ гэдэг мэдээлэл алга. Энэ оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь  аймгийн 13 сумын талбайг хамардаг юм  
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Хууль бус үйл ажиллагааны улмаас хураагдсан техник хэрэгслүүдийг улсын орлого болгодог. эрүүгийн хууль, зөрчлийн хуульд БОАЖЯ хатуу анхаарч ажиллана” гэлээ.
ТӨР.МН 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News