Эко сургуулийнхан арвин их амжилтаар шинэ оноо угтжээ » Төр.мн

Эко сургуулийнхан арвин их амжилтаар шинэ оноо угтжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эко бүрэн дунд 3-р сургууль арвин их амжилтаар шинэ оноо угтжээ.
Тодруулбал тус хамт олон Боловсролын бодлогыг амжилттай хэрэгжүүлж бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрөөр  1294  суралцагчийг  98.7 хувийн гүйцэтгэлтэй сурган хүмүүжүүлсэн амжилтын эзэд болсон байна.
Мөн эднийхэн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн аймгийнхаа 18 сургуулиас 7-р байрт эрэмблэгдсэн амжилт үзүүлжээ. Түүнчлэн энэ хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа аж. Тухайлбал Солонгос улсын Шинхан их сургуульд 2019 онд 16 сурагчийг сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэй суралцуулжээ.
Мөн АНУ-ын I GLOBAL их сургуулийн DAVID  SOHN-той хамтран ажиллах гэрээ  байгуулсан байна. Түүнчлэн өөрийн сургуулийн эрхэм зорилго болсон "Эко сургууль” хөтөлбөрийн ахисан шатны шаардлагыг бүрэн хангаж "Ногоон туг” алтан гэрэгэ авчээ. Тус хамт олон дотроос шинэ оны босгон дээр бага ангийн багш Ц.Аюуш "Би багш" зорилтот нэвтрүүлэгт амжилттай оролцон үндэсний ялагч болж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн амжилтаар шинэ оноо угтжээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News