Бэлчээрийн 82 орчим хувь нь байгалийн унаган төрхөө алдсан судалгаа гарчээ » Төр.мн

Бэлчээрийн 82 орчим хувь нь байгалийн унаган төрхөө алдсан судалгаа гарчээ

 
Сэлэнгэ аймгийн бэлчээрийн төлөв байдлын үнэлгээгээр аймгийн нийт бэлчээрийн 82 орчим хувь нь байгалийн унаган төрхөө алдаж доройтсон судалгаа гарсан байна. Энэ нь тус аймгийн нутгийн ихэнх нь бэлчээрийн чанар, бүтээмж буурсан гэсэн үзүүлэлт юм.
Сэлэнгэ аймгийн нийт малын тоо 2017 онд 1509.9 сая байсан бол 2019 оны тоогоор 1682.4 сая буюу 172.5 мянган тоо толгойгоор нэмэгдээд байгаа. Энэ нь тус аймгийн хувьд бэлчээрийн даац хэд дахин хэтэрснээс шалтгаалж малын хөлд талхлагдан бэлчээрийн төлөв буурч буйн тод илрэл аж. Одоогийн байгаа малын тоог сумдын бэлчээрийн боломжит даацтай харьцуулж үзэхэд дунджаар 3-6 дахин хэтрэлттэй байгаа гэнэ. Иймээс малын тооны зохистой харьцааг барих тал дээр цаг алдалгүй анхаарах шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.   

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News