Ноолуурын үнэ 110-115 мянган төгрөг байна » Төр.мн

Ноолуурын үнэ 110-115 мянган төгрөг байна

Сүхбаатар аймгийн төвд ноолуурын үнэ кг тутамдаа 110-115 мянган төгрөг байна. Өнгөрсөн жил 90 мянгаас эхэлсэн ноолуурын үнэ энэ жил өсөх хандлагатай байгааг ченж нар хэлж байна.
Харин сумдад 100-110 мянгын хооронд хэлбэлзэж байгаа талаар малчид ярьж байна. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цасгүй байсан учир шороо шуурах, тоосжилт зэргээс урьдчилан сэргийлж, энэ жил малчид ямаагаа эрт самнаж эхэлжээ. Учир нь шороо шигсэн ноолуур үнэд хүрдэггүй байна.
Аймгийн ЗДТГ-аас санаачлан 2018 онд Баяндэлгэр суманд ноолуурын дуудлага худалдааг хийж байсан. Энэ нь ноолуурын үнийг өсгөх, малчдын цаг зав, зардлыг хэмнэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байсан. Тэгвэл уг дуудлага худалдааг энэ жил аймгийн төвд явуулж, бүх сумын малчдыг хамруулахыг зорьж байгаа аж. Одоогоор дуудлага худалдааны тов тодорхой болоогүй байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News