Хэнтий аймаг 66 худаг гаргаж 165,0 мянган га бэлчээрийн талбай усжуулжээ » Төр.мн

Хэнтий аймаг 66 худаг гаргаж 165,0 мянган га бэлчээрийн талбай усжуулжээ

2019 онд Хэнтий аймагт улсын төсвийн 92,0 сая төгрөгийн хөрөнгөөр 4 гүн өрмийн худаг, Орон нутгийн төсвийн 135,5 сая төгрөгийн хөрөнгөөр 18 гүн өрмийн худаг, Гадаадын төсөл, хөтөлбөрийн 123,6 сая төгрөгийн хөрөнгөөр 6 гүн өрмийн худаг, малчдын 114,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 38 худаг, нийт 66 худаг шинээр гаргаснаар 165,0 мянган га бэлчээрийн талбайг усжуулаад байна.  
Сүхбаатар аймгийн ХХААГ-аас өвс тэжээлийн нөөц бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өвөлжөө хаваржааг чөлөөлөх,  эрчимжсэн мал аж ахуйд дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өрхийн болон ЖДҮ-ийн тоног төхөөрөмжөөр дэмжих,  аймгуудын хилийн цэсийг тогтоох саналыг ХХААХҮ-ийн дэд сайд уламжилсан юм.
Хэнтий аймгийн ХХААГ-аас оторлож буй малчин өрхийн мал сүргийн эрүүл мэндийн үзлэг, тарилга туулгад хамруулах, отор нүүдэл хийж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг хөндсөн юм.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Өвс тэжээлийн бэлтгэлийг нэмэгдүүлэх, отор нүүдлээр ирсэн малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мал сүргийг эрүүл мэндийн үзлэг тарилга туулгад хамруулах эсэхэд орон нутаг хяналт тавих, цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулах, нийслэлд зохион байгуулагдах "Идэш” арга хэмжээнд оролцох, аймгууд махны дотоодын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.
 ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле 11-р сарын 6,7,8 нд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймаг ажилласан бол маргааш Дорнод аймагт ажиллах юм.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News