Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил хангалтгүй байна » Төр.мн

Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил хангалтгүй байна

 
Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төрийн болон ТББ-ууд хүүхэд
хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, хяналт шалгалтыг хийж байна. Ихэнх байгууллага энэ хяналт шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж байгааг тус газраас мэдээллээ.
Байгууллага болгон гэр бүлийн болон хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөлтэй байх ёстой. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар хүүхдийнх нь төрсөн өдрөөр эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан ААНБ-ын ажилчдад хүүхдээ эргэх чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд тав хүртэлх хоног ажлаас цалинтай чөлөөлөх, ААНБ-ууд богиносгосон цагаар ажиллах тухай захирамжуудыг үндэслэн тухайн байгууллага өөрийн хэмжээнд тушаал гаргаж хэрэгжүүлэх ёстой.
Нийт 110 ААНБ-д хяналт шалгалтыг хийнэ. Энэ долоо хоногт үлдсэн 30 орчим газарт ажиллаад нэгдсэн дүн мэдээг танилцуулж, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар зохих заавар зөвлөмжийг хүргүүлнэ. Ер нь Монгол Улсын Засгийн газар болоод холбогдох яам, агентлагийн тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжууд газар дээрээ хангалттай хэрэгжихгүй байна. Ялангуяа яг хүүхэдтэй тулж ажилладаг боловсролын салбарынхан хүүхэд хамгааллын бодлого байхгүйгээс эхлээд алдаа дутагдал байна. Цаашид онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг дүгнэлтийг бид гаргасан. Мэдээж АЗДТГ, БОАЖГ, ХХҮГ, Жаахан шарга театр, БТСГ зэрэг хангалттай болоод зохих түвшинд ажлаа хэрэгжүүлсэн газрууд байна. Тиймээс бусад газрыг эдгээр байгууллага шиг ажиллуулахын төлөө бид зургаан чиглэлээр хяналт тавин ажиллаж, шаардлага заавар зөвлөмжүүдээ хүргүүлж байна. Эцсийн дүндээ энэ бол хүүхдийн эрхийг хамгаалах цаашлаад хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх том ажлын эхлэл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй хэмээн аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням хэллээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News