Төв аймгийн ЗДТГ-аас иргэддээ сэрэмжлүүлэг хүргүүллээ » Төр.мн

Төв аймгийн ЗДТГ-аас иргэддээ сэрэмжлүүлэг хүргүүллээ

Байгалийн онц ноцтой гамшгийн үед иргэдийг төөрөгдүүлж ташаа мэдээлэл цацаж, сайтынхаа хандалтыг нэмж байгаа үйлдэл гарч байгаа тул иргэдийг албан ёсны мэдээллийн эх үүсвэртэй сайт болон пэйж хуудаснаас мэдээллээ авч ашиглахыг анхаарууллаа.
Аймгийн Онцгой комисс үерт автсан сумдад ажиллаж шаардлагатай мэдээллийг тухай бүрт нь хүргэн ажиллаж байна.
Мөн иргэдийг гамшгийн үеийн бэлэн байдлыг ханган хол замд зорчихгүй байх, үерийн ус зайлуулах суваг, шуудуу, далан, хашлага барих хүртэл бага насны хүүхдийг хараа хяналтдаа байлган, өөрийн амь нас, гэр бүл, эд хөрөнгөө хамгаалж үер усны аюулаас сэргийлэх талаарх мэдээллийг иргэддээ хүргүүлж, сэрэмжлүүлсэн байна.
Төв аймгийн Баянхангай, Лүн сумын нутгаар дайран өнгөрдөг баруун чиглэлийн хатуу хучилттай авто зам зарим хэсэгтээ  цөмрөх аюул үүсээд байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Батжаргал нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, ажиллаж байна. Үерт автсан айл өрх, техник хэрэгслийг аврах ажиллагаа амжилттай явуулжээ. Замыг сэргээн засварлах ажил эхэлсэн байна. Иймд онцын шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг иргэдэд анхааруулжээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News