Баянжаргалан сумаас 230 гаруй галт хэрэгсэл илрүүлж устгажээ » Төр.мн

Баянжаргалан сумаас 230 гаруй галт хэрэгсэл илрүүлж устгажээ

 
ЗХЖШ-ын даргын тушаалаар Төв аймгийн Баянжаргалан суманд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоор ахлуулсан тус ангийн 26 хүний бүрэлдэхүүнтэй Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажиллажээ.
Өмнө нь Төв аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн "Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн мэдээллийн дагуу анх 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот бүлэг, 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн томилгоот бүлэг ажилласан байна.
Хайгуул устгалын бүлэг дээрх хугацаанд 230 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг олж илрүүлэн устгалд оруулжээ. Тодруулбал, "АО-150”, "ПОАБ-100ПС”, "ФАБ-250”, "ОФАБ-250”, "ПТАБ-250” загварын байлдааны онгоцны бөмбөгнүүд болон байлдааны бусад сум, галт хэрэгслүүдийг илрүүлж, устгасан байна.
Хэрвээ дээрх бөмбөгнүүдийг илрүүлээгүй бол ойролцоох газар районд учруулах хохирол нь маш их байсан тухай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндорж хэлж орон нутгийн иргэдийг тухайн газар районоор зорчихдоо, малаа бэлчээрлүүлэхдээ маш их болгоомж, сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Мөн тухайн газар районд дахин үздэг хайгуул хийх шаардлага байгаа тул иргэдийн тухайн бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулсан байна.
Тус бүлгийнхэн тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг 10 удаагийн тэслэлтээр аюулгүй болгосон байна.
Эх сурвалж: ЗХЖШ

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News