Баянтэсийн уурхайн ашиглалтын лицензийн цуцаллаа » Төр.мн

Баянтэсийн уурхайн ашиглалтын лицензийн цуцаллаа


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост Тосон Бумбын нурууны энгэрт үйл ажиллагаа явуулж байсан Баянтэсийн уурхайн ашиглалтын лицензийн цуцаллаа.
Нутгийн иргэд болон төрийн бус байгууллагууд энэхүү уурхайг нээлгэхгүйн төлөө 10 гаруй жил тэмцсэн байдаг бөгөөд сүүлийн саруудад тэмцлийг сэтгүүлч Х.Мандахбаяр ахалж хоёр үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ.
Эхний хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулсан бол хоёр дахийг энэ сарын 09-нд Улаанбаатар хотод төрийн ордонд зохион байгуулж улмаар Чингэсийн талбайд жагсаал өрнүүлсэн байна.
Үүний үр дүнд өчигдөр тус лицензийг цуцалсан гэх мэдээллийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хийсэн юм. Энэхүү Тостын нурууг онгон дагшин хэвээр нь авч үлдэхийн төлөө ажиллаж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэрэг ийнхүү шударга олон иргэдийн тэмцлээр үргэлжилж буй. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News