"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" аялал жуулчлалын өдөрлөг боллоо » Төр.мн

"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" аялал жуулчлалын өдөрлөг боллоо

Өмнөговь аймагт "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" аялал жуулчлалын өдөрлөг дөрөв дэх жилдээ боллоо.
Монгол ёс заншил, өв соёл, нүүдэлчин малчдын амьдралын онцлогийг залууст өвлүүлэх, дэлгэрүүлэх, гадаад дотоодын жуулчдад сурталчлах зорилгоор уг арга хэмжээг орон нутгийн малчдын төлөөлөл, "Монгол говь" нүүдэлчин малчдын холбоо, "Ногоон алт" төслөөс санаачлан аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн арга хэмжээг  "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд аймгийн Засаг дарга түүний Тамгын газар төсөв санхүүгээр дэмжиж хамтран ажиллалаа.
"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" аялал жуулчдын өдөрлөгт гадаад дотоодын 600 гаруй иргэд оролцож адууны зан үйл буюу унага уургалах, ногтлох, уях, гүү саах, эмнэг сургах, үрсний найр, бэр гуйх ёсон, ямаа холбож саах зэргийг үзэж сонирхжээ.
Мөн тэмээний зан үйлд ингэ саах, ингэ хөөслөх, тэмээнд гэр ачиж нүүдэллэх соёл уламжлалыг жуулчид, ард иргэдэд таниулан сурталчилсан байна. 
Өдөрлөгийг гадаадын аялагчид ихэд сонирхох болсон бөгөөд энэ жилийн өдөрлөгт БНХАУ-ын "Синхуа" агентлагийн сэтгүүлч ирж  мэдээлэл бэлтгэсэн байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News