Хилийн цэрэг ор сураггүй алга болжээ » Төр.мн

Хилийн цэрэг ор сураггүй алга болжээ

 
Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч ор сураггүй алга болсон талаар ХХЕГ-аас мэдээллээ. 
Тодруулбал, энэ сарын 30-ны өглөөний 09 цагийн орчимд тус цэргийн ангид хилийн харуулд гарч байсан В гэх цэрэг харуулын байраа орхин одоог хүртэл сураггүй байна. Тэрээр үүрэг гүйцэтгэж байх үедээ авч явсан Ака-47, 50 ширхэг сум, цэргийн албаны морьтойгоо алга болсон байна.
Түүнийг хил давсан эсэхийг одоогоор тогтоогоогүй ч ОХУ-ын хил хамгаалах байгууллагад мэдэгдэж эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тухайн цэрэг Завхан аймгийн Асгат сумын харъяат бөгөөд ар гэрийнхэн нь тус цэргийн ангид эрлийн ажиллагаанд оролцохоор иржээ.
Эрлийг аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Завхан, Увс аймгийн хилийн цэргийн алба хаагчид гүйцэтгэж байна.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News