Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхаарууллаа » Төр.мн

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхаарууллаа

Ховд аймагт тавдугаар сарын 14-18-нд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим үед салхи 16-24 м/с хүрэх, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа тул иргэд, малчид, тээвэрчдэд сэрэмжлүүлж байна.
Салхи, шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах, тээврийн хэрэгслээр зорчиж яваад замд саатах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй тул орон нутаг дахь телевиз, радио зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цаг агаарын мэдээллийг сайтар нягтлан хүлээн авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн замаар зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангахыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News