“Увс нуур” бөхийн галаас 20 жилд улсын наадмын түрүү, үзүүр бөх тус бүр 5 төржээ » Төр.мн

“Увс нуур” бөхийн галаас 20 жилд улсын наадмын түрүү, үзүүр бөх тус бүр 5 төржээ

Монгол үндэсний бөхийн орчин цагийн анхдагч галуудын нэг "Увс нуур” гал үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Алдарт бөхчүүдийн өлгий нутаг "Увс нуур” гал түүхэн ойгоо "Монгол бөхийн баяр” нэрийн дор тэмдэглэх талаар өнөөдөр /2019.05.15/ "Монгол ньюс" компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Тус галын түүхт 20 жилийн ойн хүрээнд "Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний хурал, чөлөөт бөх, жүдо, самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, монголынхоо ахмад тамирчид, багш дасгалжуулагчид, алдарт бөхчүүддээ хүндэтгэл үзүүлжээ. Мөн галынхаа 20 жилийн түүхэн замналаар "Гал манахын учир” баримтат кино, "Хүчтэний өлгий Увсын бөхчүүд” ном бүтээсэн байна.
Монгол бөхчүүдийн тухай яруу найргийн улсын уралдаан зарлаж, шалгарсан шилмэл шүлгүүдээр нь "Хүчит бөхчүүд найргийн асарт” хэмээх ном хэвлүүлэн бөхийн хорхойтон үзэгчдийн хүртээл болгожээ.
"Увс нуур” бөхийн гал байгуулагдсан 20 жилийн түүхэндээ улсын наадмын 5 түрүү, 5 үзүүр, их шөвөгт 12 бөх, улсын цолтон 30 гаруй төрсөн бөгөөд олон бөх цолоо ахиулсан байна. Мөн тив, дэлхийд нэрээ дуурсгасан мэргэжлийн бөхийн олон тамирчид энэ галаас төржээ."Увс нуур” галын 20 жилийн ойн нэрэмжит "Монгол бөхийн баяр” хэмээх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 19-нд Бөхийн өргөөнд зохион байгуулахаар товложээ.
Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монголын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны даргаар ажиллаж байсан Сангийн сайд асан Э.Бямбажав, БТСХ-нд ажиллаж байсан З.Лагиржав тэргүүтэй хүмүүс нутгийн залуусаа дэмжин 1998 онд "Увс нуур” /ТББ/ бөхийн галыг анхлан байгуулж байжээ.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News