Соёлын өвийг хадгалж хамгаалах үүднээс хадны сүг зургуудын хуулбарыг авчээ » Төр.мн

Соёлын өвийг хадгалж хамгаалах үүднээс хадны сүг зургуудын хуулбарыг авчээ

 
Увс аймгийн нутагт байрлах Можоогийн хадны зургийн хуулбар хийх, эргэн тойронд нь байрлах хадны зураг, бусад дурсгалаар баримтат киноны зураг авах ажил энэ сарын 4-нөөс 10-нд явагдсан байна.
Дээрх ажлыг аймгийн Музейн дарга Ш.Цэдэнбал болон Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат нараар ахлуулсан музейн мэргэжлийн ажилтнууд, Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах тасаг, сэргээн засварлах тасгийн баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэжээ.
Мэргэжилтнүүд Их сар хэмээх газарт байрлах хадны зураг, Бужаагийн хадны зураг, Можоогийн хадны зураг, түрэгийн үеийн тахилын байгууламж гэх мэт дурсгалуудын хадгалалт хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцаж, хадны зургийн хуулбарын хэвийг авсан байна.
Эдгээр дурсгалууд нь мал амьтан, нар салхины нөлөөгөөр бүдгэрч байгаа учраас ийнхүү хуулбарын хэвийг авч байгаа аж. Можоогийн хадны зураг нь чулуун зэвсгийн үеийн мезолитийн үе буюу МЭӨ 12000-7000 жилд хамаарах дурсгал юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News