Техник хяналтын үзлэгийн төв ашиглалтад орлоо » Төр.мн

Техник хяналтын үзлэгийн төв ашиглалтад орлоо

 
Зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах зорилтын хүрээнд аймгийн Авто тээврийн газрын дэргэд Техник хяналтын үзлэгийн төвийг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Тус төв ашиглалтад орсноор техникийн хэрэгслийн үзлэг оношилгоог стандарт шаардлагын дагуу хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх, зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд зорчигч, тээвэрчдэд авто тээврийн үйлчилгээг нэг дороос цогцоор хүргэх боломж бүрдэж байна.
"Техник хяналтын үзлэгийн төв” нь оношилгоо үйлчилгээний хэсэг, инженерүүдийн амралтын өрөө, ариун цэврийн өрөө гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна. Мөн гадна зам талбайн тохижилт гэрэлтүүлэг, бохирын шугам, дулааны шугам дэд бүтцийн ажлууд хийжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News