Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги шинэ байрны нээлтээ хийлээ » Төр.мн

Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги шинэ байрны нээлтээ хийлээ

 
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Увс  аймагт ажиллалаа.
Тус аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцсон юм.

Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги нь Засгийн газрын 2015 оны 274 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд өдгөө хил залгаа сумдын ард иргэдийг гамшиг, ослын аюулаас авран хамгаалах үүргийг биелүүлэн ажиллаж байна.

Тус ангийн барилга нь 7 автомашины тавиулан, оффис, 6 айлын орон сууцтай иж бүрэн цогцолбор бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News