“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд уралдаан зарлалаа » Төр.мн

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд уралдаан зарлалаа

 
Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Байгальд ээлтэй шилдэг анги", "Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай сум, баг, байгууллага аж ахуйн нэгж, айл өрх" шалгаруулах болзолт уралдааныг зарлаад байна.
Оршин суугаа сум, орчноо тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хүүхдийн оролцоог хангах, байгаль орчноо хамгаалах ач холбогдлыг хүүхдүүдэд ойлгуулах, тэдний бүтээлч чадварыг дэмжих зорилгоор "Байгальд ээлтэй шилдэг анги” уралдааныг зарлаж байгаа юм. Уралдаан 03 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Ангилал тус бүрээс тэргүүн байр эзэлсэн ангийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, дэд байр эзэлсэн ангийг "Цагаан залаа” зусланд амрах эрхийн бичгээр тус тус шагнах юм.
Мөн баг, байгууллага, аж ахуйн нэгж, өрх айлын хүрээнд шилдэг тохижилтын уралдааныг зарлаж байна. Хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хог хаягдлыг ангилан бууруулах чиглэлээр сайн туршлага нэвтрүүлэх нь уралдааны зорилго аж.
"Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай сум”-ыг 3 сая, "Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай баг”-ийг 2 сая, "Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай байгууллага, аж ахуйн нэгж”-ийг 2 сая, "Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай айл өрх”-ийг 500 мянга хүртэлх төгрөгөөр шагнан урамшуулна.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News