Хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа сумдад хариуцлага тооцно » Төр.мн

Хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа сумдад хариуцлага тооцно

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ.
ИТХ-ын 2017 оны 12-р сарын 12-ны өдрийн 101 тогтоолоор баталсан тус хөтөлбөр үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа ба сумдыг камержуулах, аймгийн төвийн камержуулалтыг өргөтгөх, цагдаагийн албан хаагчдыг техник хэрэгслээр хангах, авто эргүүлийн парк шинэчлэл хийхэд орон нутгаас тодорхой төсөв зарцуулж байна.
Харин хөтөлбөрийн хэрэгжилт зарим суманд хангалтгүй байгаа ба орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг Хуульзүйн хэлтэст Тэргүүлэгчдийн зүгээс үүрэг болголоо.
Тухайлбал, төлөөлөгч Д.Энхбат "Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахгүй байгаа төр захиргааны байгууллага, сумдын удирдлагуудад хариуцлагын асуудал яримаар байна” гэсэн бол төлөөлөгч О.Сумъяасүрэн "Удирдлага, зохион байгуулалтын хувьд аймгийн хэлтсүүдээс "мөнгө мэддэг” хүмүүс нь ажлын хэсэгт баймаар байна. Сум, байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж, анхаармаар асуудал олон байна” гэсэн юм.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж "Ажлын хурд удаан байна. Ажлаа эрчимжүүл. Юм хийхгүй байгаа сумдын дарга нарыг аймгийн Засаг даргад уламжилж, бичиг тоот явуулж, арга хэмжээг авах хэрэгтэй” гэсэн бөгөөд хуралдаанаас гарсан саналыг цаашдын ажилд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News