Ажлын байр бий болгох төслийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов » Төр.мн

Ажлын байр бий болгох төслийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаараа "Сум хөгжүүлэх сангийн журам”-ын хэрэгжилттэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 2011-2018 оны дүнгээр "Сум хөгжүүлэх сан”-гаас 15.1 тэрбум төгрөгийг 3207 төсөлд олгосон бөгөөд 4009 ажлын байр шинээр бий болсноос гадна 2328 ажлын байр тогтмол үйл ажиллагаа явуулж хэвшжээ. Зээлийн эргэн төлөлт 13.4 тэрбум буюу 84.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сумдын ИТХ-ын тогтоолоор нэн тэргүүнд дэмжих шаардлагатай үйлдвэр, үйлчилгээний салбарыг эрэмбэлж, энэ дагуу хөнгөлттэй зээлийг олгож байгаа ба иргэдэд ил тод нээлттэй зарлаж хэвшсэн байна.
Хугацаа хэтэрсэн зээлдэгчдэд албан мэдэгдэл өгч, аудит, шүүхийн байгууллагуудтай хамтран ажилласнаар өр, авлагын хэмжээ урд оноос буураад байгаа юм.
Тэргүүлэгчдийн хуралдаанаас сум бүрт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоон хэрэгжилтийг зохион байгуулах, Сум хөгжүүлэх сангийн зээлд шалгарсан төслүүдийн зориулалт, үр дүн болон зээлийг зориулалт бусаар зарцуулсан, төслөө хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээгээр ажлын байр бий болгох төслүүдийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News