Өвөрхангайд хүчтэй шороон шуурга шуурч байна » Төр.мн

Өвөрхангайд хүчтэй шороон шуурга шуурч байна

Өвөрхангай аймагт өнөөдрийн 14.00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, салхи секундэд 18-20 метрийн хүрч ширүүсч байна.
Мөн замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай явах, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малтайгаа уруудах, шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Салхи, шуурга ихтэй үед цахилгаан тасрах болон гал түймрийн эрсдэл гардаг тул ард иргэдэд аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Түүнчлэн маргааш харьцангүй хүйтэрч, -5 градусаас -12 градус хүрэхийг мэдээлж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News