Завхан сумынхан 140-өөд тэмээтэй жин тээж Улаангомд ирлээ » Төр.мн

Завхан сумынхан 140-өөд тэмээтэй жин тээж Улаангомд ирлээ

Увс/МОНЦАМЭ/.Завхан сумын "Сум сурталчлах өдөр" Улаангом хотноо 11 дүгээр сарын 07-нд эхэллээ. Тус сум аймагтаа хамгий олонтэмээтэй бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор Завхан сумынхан 140-өөдтэмээнжингтээж 30 гаруй жинчин иржээ.

ТэдСангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээжзэргийг 140-өөдтэмээндээ ачиж,180 орчим км замыггурав хоногийн хугацаанд туулсан байна. Тэмээн жингийн цуваа өглөө Улаангом хотноо орж ирэхэд төв замын хөдөлгөөнийг хааж, цагдаагийн хамгаалалт дор Б.Гиваан баатарын талбайд очиж, улмаар Завхан сумыг сурталчлах үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.


Энэ үеэр урлагийн тоглолт, тус суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийүзэсгэлэн худалдаа, тэмээ унасан хосуудын жагсаал, тэмээ томнох үзүүлбэр зэрэг арга хэмжээ боллоо.


"Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг тохиолдуулаад манай сумынхан үндэсний өв соёлоо дээдлэх, тэмээн сүргээ сурталчлах зорилгоор аймгийн төвд 140-өөд тэмээтэй 30 гаруй жинчин ирж, хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ үеэр тэмээ унах, ачих, айраг бүлэх, Завхан суманд хийж байгаа бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг үйл ажиллагаа болно. Мөн орой Завхан сумын уран сайханчдын тоглолт "Ойрад” театрт болно. Жинчид маань манай нутгийн брэнд болсон давсыг тээж ирсэн.

Буцахдаа өвөлжилтийн бэлтгэлээ хангаад өвс тэжээл, гурил будаагаа ачаад буцна. Манай сумын төрийн албан хаагчид, иргэд гэх мэт 200 гаруй хүн энэхүү арга хэмжээнд оролцохоор сумаасаа ирсэн. Бүх хүмүүс үндэсний дээл хувцсаараа гоёсон. Маргааш тэмээ унах, тэмээтэй хамт зураг авахуулах, Улаангом хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүдтэйгээ уулзах зэрэг үйл ажиллагаа болно” хэмээн сумын Засаг дарга Д.Пүрэвгончиг хэллээ.

Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд "Түмэн тэмээ”-ний баяраатэмдэглэж байсан түүхтэйаж. 1989 оноос хойш30 жилийн дараа буюуирэх2019онд гурав дахь удаагаа тэмээн сүргээ түмд хүргэсэн бахдам амжилтаар "Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна.

Энэ түүхэн үйл явдлыг угтаж "Сум сурталчлах өдөр”-ийг11 дүгээрсарын 7-нд Улаангом хотноо зохион байгуулж байгаа нь энэ аж. Туссум нь 1925 онд үүсэн байгуулагдсанбөгөөд93 жилийн түүхтэй говь, хээрийн бүсэд оршдог, Завхан, Хүнгүй голууд, Зогсоо, Гилбэн уулс, Айраг, Хяргас нуурын үзэсгэлэн цогцолсон,дөрвөд,сартуул ястны өлгий нутаг юм.

Завхан сум нь 150 мянган толгой малтай, 2000 гаруй хүн амтай, Увс аймагтаа төдийгүй,баруун бүс нутагтаа тэмээн сүргээрээ тэргүүлдэг.Завхан сумаасМонгол Улсын Хөдөлмөрийн баатарнэг,Монгол Улсын Гавъяат цолтон21, эрдэмтэн, доктор16,Улсын аварга малчин9,Ахмад дайчин27 төрөн гарчээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News