Д.Муратд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа » Төр.мн

Д.Муратд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс Д.Мурат, М. Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргажээ.

 

Шүүхийн албан ёсны шийдвэр:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгалаа. Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News