Н.Номтойбаярын зодолдож буй бичлэг задарсан асуудлыг шалгана гэв » Төр.мн

Н.Номтойбаярын зодолдож буй бичлэг задарсан асуудлыг шалгана гэв

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Саналыг УИХ-аар 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн заалттай ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хурлыг завсарлуулсан юм. Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсныг Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодруулахад "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг би оруулсан. Ямар үндэслэлээр санал оруулснаа хэлэх боломжгүй. Халдашгүй байдлын дэд хорооноос шийдвэр гаргасны дараа үндэслэлээ хэлнэ. Манай байгууллагын саналыг хүлээж авахгүй бол ямар ч арга байхгүй. Өмнө нь УИХ-ын олон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан. УИХ дэмжээгүй. Гэсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа зогсоогүй” гэв.
Түүнчлэн Н.Номтойбаяр гишүүний бусадтай зодоон хийж буй бичлэг цахим сүлжээгээр цацагдсан билээ. Энэ асуудлыг мөрдөн шалгаж буй хэргийн нотлох баримт задарсан үндэслэлээр шалгана гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News