Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?! » Төр.мн

Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?!

Монгол Улс гадаад харилцааны үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгаж, үүндээ цөөн хэдэн орныг нэр цохсон байдгийн нэг нь Турк улс юм.

Чухам гуравдагч хөршийн хэмжээнд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч хоёр орны хувьд гадаад харилцаа олон талаар чамгүй хөгжиж ирсний нэг нотолгоо нь Монгол дахь турк дунд сургуулиуд. Дунд сургуулийн чансаа тогтоох үнэлгээгээр ямагт эхний 5-10 дугаар байрт жагсдаг тус сургуулийн захирал Вейсел Акчайг өөрийнх нь дур хүслийг үл харгалзан Монголын нутгаас авч гарахаар завдсан явдал сүүлийн өдрүүдэд олон асуултыг үүсгээд байна.

Туркийн Turkish airlines компанийн Монгол руу хийдэг тогтмол нислэгтэй зэрэгцээд тусгай үүргийн онгоц дипломат шуудан хүргэж ирсэн гэдэг юун түрүүнд хачирхмаар, ядаж л сонирхууштай үйл явдал байлаа.

Хоёр орны хооронд анх удаа дипломат шуудан зөөгдөж байгаа гэвэл хэн ч үнэмшихгүй, өмнө нь тусгай үүргийн нислэггүйгээр болоод л байсан байж таарна.

Энэ удаад тэгтлээ онцгойлж, онгоц нисгэхээр "захиа даалгавар” юу байв, яагаад Улаанбаатарт тийм олон цагаар саатав, энэ хооронд юу болов гэх зэрэг сонирхол татах асуултууд гарч ирж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News