НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авжээ » Төр.мн

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авжээ

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор байна. 

Энэ удаад НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий ААН ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээллийг хүргэж байна.

Баримт 1, ЖДҮХС-гаас 2017 оны наймдугаар сард Бат ган агро ХХК 500,000,000 төгрөгийн зээл авсан байна. Эх сурвалж: Шилэн данс

 

Баримт 2, Бат ган агро ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батган транс ХХК бөгөөд Гүйцэтгэх захирал нь Шунхлай овогт Батхүүгийн Ганхөлөг гэж хүн байна. 

 

Баримт 3, Батган транс ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэж хүмүүс байна. Харин тус компаний Гүйцэтгэх захирал нь, НИТХ-ийн төлөөлөгч, Шунхлай овогт П.Батчимэг байгаа юм. 

П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд АПУ Трейдинг ХХК-ийн захирлын албыг хашдаг байна. Өөрөөр хэлбэл НИТХ-ын одоогийн төлөөлөгч П.Батчимэг болон Монголын төрд хариуцлагатай алба хашиж байсан Г.Батхүү нартай холбоотой  ААН ЖДҮХС-гаас зээл авсан байна. 

 

П.Батчимэг нь Дорнод аймгийн АН-ын дарга, Нийслэлийн АН-ын дэд дарга зэрэг сонгуульт алба хашдаг. 

Бид өмнө нь МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-с 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан тухай мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гийн зээлээс бүх шатны төрийн албан тушаалтан, сонгуульт алба хашдаг хүмүүс "хүртжээ".

Эх сурвалж:ikon.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News