Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг шалгаж дуусчээ » Төр.мн

Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг шалгаж дуусчээ

 Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлсэн.
 Гэмт этгээдүүд тухайн үед нутгийн гурван иргэн рүү галт зэвсэг нээж, нэгийг нь шархдуулаад зугтаагаад ууланд бүгж байхад нь цагдаагийнхан дайчлан баривчилсан юм.
 Тэд өмнө нь ч нуурнаас эд зүйлс хулгайлж байсан талаараа мэдүүлэг өгчээ. Хоёр нь казак иргэн бол нөгөө нь Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байв. Тэгвэл тэднийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News