"УИХ-ын даргыг чөлөөлөх хүртэл 40 гишүүн чуулганд суухгүй" хэмээн мэдэгдлээ » Төр.мн

"УИХ-ын даргыг чөлөөлөх хүртэл 40 гишүүн чуулганд суухгүй" хэмээн мэдэгдлээ

 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй байгаагийн улмаас одоог хүртэл хуралдаан эхлээгүй байна. Өнөөдрийн чуулганаар 11 хуулийн төсөл хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, 2019 оны төсөвт  бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудал, Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх байсан юм. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд хоёр намын бүлгийн дарга нарыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг үүрэг болгосон билээ.
Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар хамтран мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг хуудийн дагуу ажиллах ёстой гэдгийг онцолсон юм. Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан бөгөөд тэд УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүртэл тэд чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв. УИХ-ын дарга хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйтал бойкот зарлаж байна гэдгийг Ж.Батзандан хэллээ.  "60 тэрбум"-ын хэрэгээр нээлттэй сонсгол явуул гэсний төлөө М.Энхболд Засгийн газрыг унагах гэж байна. Бүлэглэл, төрт ёс тусдаа байх ёстой гэж үзсэн учраас бид бойкот зарлаж байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн онцлов.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News