Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдэж, эргүүлэн татах асуудал яригдаж эхэллээ » Төр.мн

Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдэж, эргүүлэн татах асуудал яригдаж эхэллээ

Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сарын 16-нд "Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргээс эхлээд ЖДҮ-ийн сантай холбоотой авлига албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үрдүнг тооцож ажиллах үүргийг өгсөн.

 

Тэгвэл хамтарсан ажлын хэсгийнхний ажлын эхний үр дүнгүүд гарч байгаа бололтой.

Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл байна. Прокурорын байгууллага дахь эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг маргааш буюу баасан гаригт өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ.

ЖДҮ-тэй холбоотой прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ажээ.

undesten.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News