12 гишүүнтэй утааны эсрэг ЛОББИ БҮЛЭГ » Төр.мн

12 гишүүнтэй утааны эсрэг ЛОББИ БҮЛЭГ

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг,Б.Саранчимэг,Б.Ундармаа, Н.Учрал, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын 12 гишүүн утааны эсрэг лобби бүлэг байгуулжээ.
Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн 50 гаруй хувь нь агаарын чанарын стандартаас давсан бөгөөд зарим хэсэгт онц аюултай хэмжээнд хүрэхүйц бохирдолтой болсон. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд "Агаарын бохирдлыг бууруулах" нэрээр 500 гару тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй.
Тиймээс энэ байдлыг халж, бодитой үр дүн, шийдвэртэй ажил хийхийн төлөө нэгдэж буйгаа дээрх 12 гишүүн мэдэгдлээ.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News