АТГ: Дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал байхгүй » Төр.мн

АТГ: Дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал байхгүй

ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээд, мөн зарим төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон АТГ шалгаж байгаа билээ.  Өнгөрсөн намрын чуулганаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокуророос гаргасан ч эрх барьж буй МАН гишүүдээ хамгаалаад аваад үлдчихсэн юм. Тэгвэл дахин нэр бүхий таван  гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал яригдаж эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун,  Н.Оюундарь, М.Оюунчимэг нар байж магадгүй гэх нэр ч цахим хуудаснаа хөвөрөөд байна.  Дээрх асуудлаар АТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад уг мэдээллийг үндэслэлгүй болохыг онцлоод одоогоор бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах нөхцөл бүрдээгүй гэж мэдээллээ. 
ТӨР.МН 
Д.ЭНХТЭМҮҮЛЭН 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News