ЗГ: Казино тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцно » Төр.мн

ЗГ: Казино тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцно

 Яг одоо /9:25 минут/ Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэх бөгөөд эхний хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  Энэ дунд мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудал хэлэлцэгдэн, шийдвэрлэгдсэн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг танилцуулан, Засгийн газар төрд ажиллаж байгаа албан хаагч мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцож байхаар шийдвэрлэжээ. Энэ асуудалд олон нийтийн хяналт чухал тул иргэдийн саналыг харгалзаж байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгожээ. 
ТӨР.МН

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News