Б.Хурцыг энэ сарын 12-нд шүүнэ » Төр.мн

Б.Хурцыг энэ сарын 12-нд шүүнэ

 
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон боловч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хуралдаан хойшилж, энэ сарын 12-нд хуралдахаар тов гаргаад байгаа юм. 
Шүүх хуралд эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар оролцох юм.
ТӨР.МН

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News