Популизм ​ » Төр.мн

Популизм ​

 

Попрох, попорно, популистууд гэж гадуур их ярьж байна. Дэлхий даяар л цуурайтуулж байна. Яаж юуны тулд попрохоос л утга нь ойлгогдоно. 
Цуст яргалал хийж амьтай болгонд халдаж, амжилт бүхнийг сүйрүүлсэн хар түүхийг өөгшүүлж социализм, фашизм, нацизмыг илт дөвийлгөсөн хар сурталчилгаа юу?
Эс бөгөөс хүний эрх, өмчийн эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг зөв өрсөлдөөнөөр зах зээлийн хамгийн чухал үйл явцыг тордож өөрийгөө бодох хувь хүний сэтгэлгээ, ур чадвар, бахархлыг нь тултал зөнд нь орхидогтууштай хазайшгүй үнэн бодит чиглэлийнх үү гэдгээс л чухамдаа ямар суртаалынх вэ гэдгийг нь олоод мэдчихэд л учир нь олдоно. 
Объективист рациональ зарчмыг мэдээд авчих хэрэгтэй энэ бол хүн бүр өөртөө үнэнч байхын тасрашгүй эрчим юм. 
Рациональ – ончтой, оновчтой, тууштай
Иррациональ – ончгүй, оновчгүй, туушгүй
Прагматик – холбиромтгой, үзэл санаагүй, хэнтэй ч, юутай ч эвлэрч сүжирч мэдэх (ямар ч үзэл санаагүй)
Объектив – бодит чиг хандлага 
Субъектив – хийсвэр баримжаа
Альтурист – бусдын төлөө золиос нэхэх, өөрөөсөө өөр үйлдэл рүү өөрийгөө золих, бусдыг өөрийнхөө төлөө золиослох, нийгмийн төлөөх золиос, улс төрийн төлөөх золиос
Манай популистууд ямар ч үзэл санаагүй, философигүй, ончгүй, тууштай бус, хаашаа л бол хаашаа мөнгөн ус шиг гөлтгөнөж байдаг. Хий хөөсөрсөн өөрсдийнхөө төлөө бусдыг хохироодог заль мэхтэй социалист увайгүй харгис Күнз, Маркс, Кант, Кейнсийн суртаалд бурантаглуулсан коммунист, популистууд юм билээ. Популизм бол үзэл санаа биш ээ. 
Манай төрийнхний оюун санааны сав, ухааны сүв нь бөглөрч тагларсан учраас үнэнийг, чөлөөт өрсөлдөөнийг ерөөсөө мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Тэрэнд бүр дургүй байгаа нь нотод харагдана. 
Бодит чиг хандлагыг болон тууштай байх үзэл санааны үнэ цэнэ, хувь хүнийг дээдлэх философийг мэддэггүй албингууд үнэнийг буюу хар бол хар, цагаан бол цагаан гэж бодитой харах билгийн мэлмий нь сохорсон социалистууд нь баялаг бүтээгч капиталист ёс жудгийн зөв голдирол хэм хэмнэлд нь мацаад ч бараадахаасаа өнгөрсөн хамтач үзлийн шавааралдсан хаягдал гэлтэй...
Социалист популистууд мэдрэлийн өвчин тустлаа худлаа мэдэмхийрч, таавар сургаар бодлого чиглэлээ хийдэг гэм зэмийн яланд живсэн хамсаатнуудаар дүүрлээ... Энэ нь сайн, өөрөө өөрийгөө золионы ямаа болгож идүүрийн тавган дээр шарж байгаа хэрэг л дээ. 
Аливаад бодитой хандаж, зөв суртахуунтай жудагтай байж, бодит чиг хандлагын чихээ онгойлгож, хувь хүн өөрийгөө аваад явах боломжийг нээж, бизнесийн болоод татварын таатай орчин, харилцан ашигтай чөлөөт үнийн зөв нөхцөл, яриа хэлцэл, эрэлт нийлүүлэлт сайн дурын үндсэн дээр хүн бүр өөрөө өөрийгөө хүндэтгэсэн үйл явц буюу чөлөөт зах зээлийн жам ёсны эрэмбийг эрэлхийлэн зүтгэх амь бөхтэй үйлс бол капитализмыг цогцлоох суурь болой.
2017 оноос 2019 оны хооронд өмнө нь "ДАНХАЙЖ” эхэлсэн суурин дээрээ өнөөгийн төр улам "ДЭНХИЙЖ” томрон хөл нь нарийсч толгойгоо даахаа больж дотроосоо өтөн ялзарч байгааг сайн хар хүмүүсээ?! Өөрсдөө ёроолдоо тултал дампуураг. 
Шинэ идүүр нэхэж эргүүтсэн прагматик намын увайгүй урвагч царайтнууд залуургүй ааш авираа хувьсгал нэртэй тэнүүчлэлээр сагааж байхыг нь харахад эрдэнэт хүмүүний амийг хөнөөгчдийг өмөөрөн улангасан уйлагнах дээрээ тулж өөрсдийнхөө мапааныг илчлэгдэхвий гэхээс айж, ичсэн хүн хүн ална гээч үлгэрийг хөврүүлж буй популизмийг олон хүн маань хөгжөөх мэт даган баясаж байгаа нь ёс суртахуун, зөв үзэл, ёс жудгийн галбирыг эмтэлж байгаа эмгэнэл.
Сэтгэдэггүй хэрнээ бэлэнчлэгчдээс сэтгэгч ухаантнуудыг, бүтээдэггүй атлаа сөнөөгчдөөс бүтээгчдээ өнө удаан, бүр мөнхөд өмөөрөн өмөлзөж хайрлан хүндэтгэхийн сацуу хаана ч хамгаална, би. Тэр бүү хэл объектив үзэл санааг ончтой бөгөөд тууштай сурталчилна би. Би ингэж попорно. Энэ миний популизм. 
Оюун ухааных нь сүв тагларч тортогтсон, хууран мэхэлж худлаа амлагч социалист популистууд дэлхийгээр дүүрэн байгаа ч зул бөхөхийнхөө өмнө бадамлана гээчийн үлгэр болж байна... 
Дайн самуун, аллага таллага, хөнөөл сүйрлийг баяр хөөр болгон наргицгаадаг цусны үнэрт дуртай хүний зовлонгоор зооглогсод дэлхийн түүхэнд хар мөр үлдээснийг бүү март. 
Хүн төрөлхтөн Альберт Эйнштейн, Исаак Ньютон... нарын нээлтийн нөмөрт Ж. Морган, Д. Карнеги... Билл Гейтс, Стив Жобсс... эдгээр суутнуудын өөрийгөө бодсон бүтээлч үйлс зүтгэлээр бахархаж, Айн Рэндийн объектив чиг хандлагын үзэл санааг сайн судлан өөртөө шингээж хүн бүр ойлгоосой... Тэгвэл хувь хүн зовлонгоос ангижирч аз жаргалаа нээнэ. Зориглоод өөрийгөө дээд зиндаанд аваачаад түүний бүх бүтээлийг уншчих юм бол ухааны чинь сүв нээгдэнэөөрийгөө олно энэ ертөнцөд өөрийнхөө хаана явааг ч мэдээд авна. 
Улай үзсэн хэрээ шиг гуагласан Зөвлөлтийн хөнөөлд өртсөн Монгол хүн болгоны амийг нэхэж байна, би. Д. Сүхбаатар, Х. Чойбалсан, Ю. Цэдэнбал нар шиг Оросын хараат болж тэдэнд яасан гэж боомилогдох ёстой юм бэ? 
Манай орон сүүлийн 30 жилд үсрэнгүй хөгжсөн бүү чамла! Энэ ололтоо үгүй хийхийг хэзээ ч би зөвшөөрөхгүй. 1990 оны өөрчлөлт их үнээр ирсэн аугаа шинэчлэл, битгий үгүйсгэ!!! Сүүлийн 30 жилийн амжилтыг бахархан дөвийлгөж байна, би. Алдаатай нь харин хэзээ ч эвлэрэхгүй. Данхар төр болбоос хүчирхэг нэрээр түрий барьж дарангуйлал руу уухилдаг. 
Зөв төр нь хүнд садаа болохгүй зөнд нь орхиж аз жаргалтай амьдралын эрхийг цэлмээж тунгалагшин цэгцэрнэ.
Улстөрчид хүн чанаргүйн зуданд дарагдаж, мэдэмхийрлийн шуурганд туугдан, дур зоргын ган гачигт нэрвэгдэж, бурангуйн үерт урсаж учраа олохгүй хямралдаж хэмлэлдэж байна. Одоо болно, хэн хэн нь сэр... арай хэтэрлээ. 
Популизм тал татах таалагдах гэсэн санааӨрөөлд таалагдах популизм нь бусдыг өөрийнхөө төлөө золиослох социалист заль коммунист сүрдүүлэг. Популизм бол үзэл санаа биш шүү!

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News