Таван гишүүнтэй дэд хорооны ИРЦ ХҮРСЭНГҮЙ » Төр.мн

Таван гишүүнтэй дэд хорооны ИРЦ ХҮРСЭНГҮЙ

 Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. 
Хуулийн хүрээнд прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байсан ч асуудал хойшилсон юм. 
Харин өнөөдөр асуудлыг хэлэлцэхээр тов тогтсон ч тавхан гишүүнтэй дэд хорооны ирц хүрсэнгүй. Уг дэд хороо нь Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын ахмад гишүүдээс бүрддэг юм. Таван гишүүний нэг нь гадаадад, нөгөө нь орон нутагт томилолттой явна. 
Хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байтал ирц хүрэхгүй шалтгаанаар ийнхүү дахин хойшиллоо. Өөрөөр хэлбэл цаг заасан хуулийн заалтыг зөрчихөөс өөр аргагүй болж байгаа нь энэ. 
ТӨР.МН 
Б.БАДАРЧ 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News