С.Эрдэнэ тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачиллаа » Төр.мн

С.Эрдэнэ тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачиллаа

 

 
Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл өгч байна.
Тэрээр: "Тэтгэврийг нэмэхдээ хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг хандаж байна. Өнгөрсөн долоо хоногт хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барихаар санал авсан. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 420 мянгад хүргэх хуулийн төслийг санаачилсан. Санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Удахгүй хоёуланг нь өргөн барина. Сөрөг хүчний намын дарга учраас өргөн барьсан хуулиудыг маань унагах, хэлэлцэхгүй байх зэргээр хандаж байна. 
Хуулийн төсөлтэй холбоотой эдийн засгийн үндэслэлүүдийг судалсан. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 420 мянган төгрөгөөс доош, бүрэн тэтгэврийн хэмжээ 500 мянган төгрөгөөс доош иргэдэд энэ хууль үйлчилнэ." гэсэн юм.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News