СЕХ хэний гар хөл болж байна вэ? » Төр.мн

СЕХ хэний гар хөл болж байна вэ?

 -СЕХ Ц.Сандуйгийн нэр дэвшигчийн үнэмлэхийг хэзээ гардуулж өгөх вэ-

Сонгуулийн Ерөнхий Хороо чухам хэний гар хөл болж үйлчлээд байна вэ гэсэн хардлага нийгэмд бий болсон. Учир нь тус хорооны гишүүд болон дарга нар нь нэр дэвшигчдээ нэг нэгээр нь аавынд илгээгээд зогсохгүй зарим хүний нэрийг бүртгэхээс татгалзаж ялгаварлан гадуурхалт, хүний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсаныг шүүхийн байгууллага тогтоолоо.
Тухайлбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон Ц.Сандуй хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч түүний нэр дэвших эрхийг хязгаарласан юм. Хамгийн гол нь яагаад түүний нэрийг хассан болон хязгаарлах болсон тухайгаа СЕХ түүнд өгсөн албан бичигтээ огт дурдаагүй нь хачирхалтай. Ингээд нэр дэвших эрхээ хязгаарлуулсан Ц.Сандуй Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгснөөр шийдвэр түүний талд гарсан тухайг өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс олон нийтэд мэдээлж СЕХ-г нүүр хийх газаргүй болгоод зогсохгүй улстөрийн даалгавараар ажилладаг гэдгийг нь түмэнд нотолчихов.
Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчиж, нэр дэвшигч Ц.Сандуйгийн эрхийг хязгаарласан гэдгийг нотоллоо.
Ёгтолж хэлбэл "Үнэн дөнгөж гутлаа өмсөж байхад Худал дэлхийг тойрсон байдаг” гэдэг шиг СЕХ үнэнд гүйцэгдэж шүүхийн шийдвэрийг биелүүлэх эль эсвэл улстөрчдийн нар хөл болж дахин нэр дэвшигч Ц.Сандуйгийн эрхэнд ноцтойгоор халдах уу гэдгийг олон нийт харж байна.Тодруулбал, өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн шүүх хуралдаж  Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж түүний нэр дэвших эрхийг сэргээж уг шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэрийг гаргасан байна.  Угтаа бол шүүхээс СЕХ-г хүний сонгох, сонгогдох  эрхэнд ноцтойгоор халдаж буруу шийдвэр гаргасан гэдгийг нь тогтоосон гэсэн үг.
Яг үнэндээ МАН-ынхан Ц.Сандуйг 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт гүтгэж түүнийг ШИНЭ ХОНГИЛЫН АНХНЫ ХОХИРОГЧ БОЛГОЖ ХАЛХЫН ТОМ ХОЁР ШОРОНД 146 хоног суулгаад гаргасныг хүн бүр мэднэ. Тухайлбал, "ЗААВАЛ ЯЛЛА” гэсэн даалгавар авсан шүүгч нар түүнд 4 жилийн хорих ял ногдуулсан ч  Давж заалдах шатны шүүх дээрх ялыг хэрэгсэхгүй болгож улмаар хэргийг нь мөрдөн байцаалт руу буцааж түүнийг захиалгатайгаар яллсан гэдгийг нь баталсан юм.
 Ингээд гэм зэмгүй гэдгээ нотолсон Ц.Сандуй энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон ч МАН-ынхан болон түүний журмын нөхөд дахин түүнд хаалт хийж нэр дэвших эрхийг нь захиалгатайгаар хязгаарлуулахаар улайрсан ч шүүх энэ удаад түүнийг хамгаалж нэр дэвших эрхийг нь сэргээлээ. Ямартай ч шүүхийн шийдвэр Ц.Сандуйгийн талд гарсан байхад СЕХ хэрхэх вэ гэдгийг харах л үлдлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News