УИХ-д сонгогдсон амьдаа нар » Төр.мн

УИХ-д сонгогдсон амьдаа нар

УИХ-ын сонгуулийн дүн гарч МАН 62 суудал авч үнэмлэхүй олонх боллоо. Харин АН 11, "Та бидний эвсэл" нэг, "Зөв хүн Электорат" эвсэл нэг суудал авлаа. Бие даагчдаас Орхон аймагт нэр дэвшсэн Н.Алтанхуяг сонгогдов. Энэ УИХ-д гурван Бат-Эрдэнэ, хоёр Энх-Амгалан, хоёр Мөнхцэцэг сонгогдлоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар хуучин тойргоосоо дахин сонгогдсоноос гадна УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгаас сонгогдлоо. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсөл аймгаасаа дахин сонгогдсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргоо сольж, Говь-Алтай аймгаас сонгогдсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь, Говьсүмбэр аймгаас дахин сонгогдож, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг УИХ-д анх удаа нэр дэвшиж Сүхбаатар дүүргээс сонгогдлоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News