Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

2018-06-19

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.ЛХАГВАЖАВТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Татварын багц хуулийн шинэчилсэн өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, түүний дотроос Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг буцаалаа. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн хууль нь нийт татвар төлөгч буюу баялаг бүтээгчдэд хамааралтай, нааштай эерэг үр дүнд хүрэх хуулийн төсөл байсан учраас өмнөх УИХ-ын үед хэлэлцэхээр шийдвэрлэсэн ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон. Өнгөрсөн жил гаруй хугацаанд шинэ Засгийн газар үүнд нэлээд ач холбогдол өгч, Татварын тухай хуулийг багцалж энэ оны эхнээс манай танхимтай хамтран ажиллаж өргөн хэлэлцүүлэг явуулсан. Үүний үр дүнд 5200 гаруй санал ирүүлсэн байдаг. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдаанаас харахад татвар төлөгч, бизнес эрхлэгчдэд системийн энэ өөрчлөлт хэрэгтэй гэж үнэлэхээсээ өмнө өс хонзон авах маягтай үйл явц өрнөв үү гэж харж байна. Өмнөх огцорсон Засгийн газрынхан үүнийг унагахын төлөө ажилласан гэж үзэж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдэд хандаж, татварын шинэ системийг хүсч буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн төлөө хуулийн шинэчлэл даруй хийхийг уриалж байна.

-ААНОАТ /Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/-ын тухай хуулийн өөрчлөлтийн ач холбогдлыг та хэрхэн үнэлж цэгнэж байна вэ?

-НӨАТ-ын систем сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлчилсэн. Дараагийн алхам нь бүртгэлийн тогтолцоонд үндэслэсэн татварын системийн өөрчлөлт байх юм. Өөрөөр хэлбэл, хаана орлого олж байна, тэр бүхнийг бүртгэж татвар авах, татвар авагч нь зах зээлийн эзэн байх концепц гэж ойлгож болно. Сүүлийн 20 гаруй жил татвар төлдөггүй, татвараар цугларсан нийтийн мөнгөнөөс тендер, лобби юмуу улс төрийн ямар нэг зорилгоор хувь хүртдэг, "хар зах зээл”-ийг өргөн хүрээтэй байлгаж, татварын цэвэр технологи оруулж ирэхийн эсрэг ажиллах сонирхолтой хэсэг бүлэг байгаа юм. Ялангуяа НӨАТ-ын системийг нэвтрүүлж эхлэхэд сөрөг хүчний зүгээс балмад гэхэд багадах сөрөг үйл ажиллагаа хийж байсан. Гэсэн ч бид өнөөдөр түүний "жимс”-ийг нь хураагаад явж байна. Үүний үр дүнд татварын орлого бүх төрлөөрөө биелсэн. Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засгийн дүнг гаргалаа. Ганцхан жишээ хэлэхэд, 2016 онд НӨАТ-аар 207 сая баримт хэвлэгдэж, 34.7 их наяд төгрөг тэмдэглэгдсэн байна. Өнгөрсөн жил 247 сая баримтад 53.5 их наяд төгрөгийн орлогыг тэмдэглэсэн байгаа юм. Үүнээс л харахад ганцхан жилийн дотор 20 шахам их наядаар зөрж буй нь том статистикаа олж харж чадахгүй байжээ. "Хар зах зээл”-ийг төдий хэрээр хумижээ гэсэн үг.

Одоо мөрдөж байгаа Татварын тухай хуулиар манай аж ахуйн нэгж, компаниуд 27 жил явахдаа 34.5 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг нуун дарагдуулж байсныг Ил тодын тухай хуулиар ил болгосон. Өнөөдөр төрийн ажилтан, албан хаагчдын цалин бага, нийгэмд ядуурал их, хөдөлмөрийн үнэлэмж доогуур байгаа нь үүнтэй холбоотой байжээ

-УИХ-аар хэлэлцэхийг хойшлуулсан ААНОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийн гол цөм, утга агуулга нь юу байгаа юм бол?

-Үүнд аж ахуйн нэгжийн төрөх, өсөх, өндийх гурван цаг үед нь тохирсон татварын системийг суулгаж өгсөн. Тодруулбал, 0-50 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж нь орлогынхоо нэг хувиар жилдээ нэг удаа жишиг татвар төлөх бол 50 саяас нэг тэрбумын орлоготой нь жилдээ хоёр удаа тайлан гаргана. Харин 1.5-6 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж жилдээ дөрвөн удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлөх юм. Зургаан тэрбумаас дээш орлоготой болохоороо 25 хувийн татвар төлөх шатлалтай байна. Үүний дотроос орлогынхоо 10 хувиар татвар төлж буй аж ахуйн нэгжийн төсөвт төвлөрүүлсэн татварын 90 хувийг буцааж олгоно гэсэн энгийн бөгөөд ойлгомжтой систем юм. Одоо мөрдөж байгаа Татварын тухай хуулиар манай аж ахуйн нэгж, компаниуд 27 жил явахдаа 34.5 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг нуун дарагдуулж байсныг Ил тодын тухай хуулиар ил болгосон. Өнөөдөр төрийн ажилтан, албан хаагчдын цалин бага, нийгэмд ядуурал их, хөдөлмөрийн үнэлэмж доогуур байгаа нь үүнтэй холбоотой байжээ. УИХ-ын чуулган дээрх хэлэлцүүлгээс харахад тодорхой тооны аж ахуйн нэгж, компани юмуу аль нэг салбарыг хэт дөвийлгөх гэсэн оролдлого харагдаж байна билээ. Татварын аливаа бодлого, шийдвэр элдэв лобби, шахалт дарамтаас ангид байх ёстой. Энэ үзэл баримтлалаа ч бид Сангийн яаманд удаа дараа тавьж байсан. Татварыг олсон орлогынхоо хэмжээгээр адилхан хувиар төлж, ачааг хамтдаа үүрэх нь шударга ёсонд нийцнэ.

-Зөрчлийн тухай хууль дотор татвартай холбоотой асуудал давхар яваад байгаа юм биш үү. Энэ нь дандаа л торгоно, шийтгэнэ гэсэн санкцтай байна?

-Зөрчлийн тухай хуулийг анх боловсруулж байснаас өөр замаар явуулаад бүх зүйлийг прокурорын хяналтад оруулчихсан. Үүнээс татвартай холбоотой хяналтыг өөрийн хуулиараа шийдээд бүр болохгүй бол Захиргааны хэргийн шүүхэд очдог байх зарчмыг хуулийн төсөлд суулгасан гэж бодож байна. Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг ХЗДХЯ-нд ажиллаж байгаа. Тэнд тодорхой авч үзэх байх. Татварын тухай хууль бусад хууль тогтоомжтой уялдаж байж хэрэгжих байх. Энэ талаар, ялангуяа Банкны тухай хуулийн хувьд та ямар санал бодолтой байна вэ? -Сүүлийн хоёр жилийн хугацаанд татвар төлөгчид улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх үүргээ хангалттай биелүүлсэн. Харин түүнийг буцаагаад хуваарилах, захиран зарцуулах ажил сайн биш байна. Татварын хуультай зэрэгцээд Банкны тухай хууль орж ирж байгаа. Түүнд 500 тэрбумаар банкуудыг тэтгэх тухай ярьж байна. Уучлаарай, тэднийг ингэж тэтгэхийн оронд татвар төлөгч, баялаг бүтээгчдэд нь буцаагаад өгчихөөч. Бид бүх татварын санг бүрдүүлдэг мөртлөө яагаад зарим нэг улстөрчийн эрхэнд амьдарч, тэднийг тэжээж байх ёстой юм бэ. Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өчүүхэн эрх, эрх чөлөөгөө эдлэхэд л эдийн засгийг 6.1 хувь хүртэл өсгөж чадаж байна шүү дээ. Одоогоор бид 88 мянган цэгт орлогыг бүртгэж авч чадаж байна. Үүний цаана дахин төдий тооны орлогын цэг байдаг. Тэдгээрийг татвар төлөгчдөд хамгийн хялбар аргаар хамруулах системийг бид хийсэн.

-ААНОАТ-ын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр "Оюутолгой”-той холбоотой хардлага яваад байх шиг байсан. Тэр хуулийн татварын шатлал дотроо ороод явах нь зөв юм биш үү?

-Дээр хэлсэнчлэн олсныхоо хэрээр хуульд заасны дагуу татвараа төлөөд л явах ёстой. Энэ хуулийн гол үр дүн нь нэгдүгээрт, өсөлт хоёрдугаарт, тэгш шударга зарчим тогтоох явдал юм. "Оюутолгой”-н хувьд 2006 онд манайх 45 хувийн татвартай байхдаа хуулиа өөрчилж, 25 хувь руу буулгаж байж гэрээг хийсэн. Лобби аль эрт тэнд хийгдээд Ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болчихсон 29, 30 дугаар зүйлд хамааралтай Тогтвортой байдлын тухай гэрээнийхээ заалтаар "Оюутолгой” одоо ч явж байгаа юм.

эх сурвалж: unen.mn

скачать dle 10.3фильмы бесплатно
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?