УИХ-ын даргыг хэн огцруулдаг вэ? » Төр.мн

УИХ-ын даргыг хэн огцруулдаг вэ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг огцруулах санал гаргасан. Өчигдөр МАН-ын бүлэг нууц санал хураалт явуулан Д.Хаянхярвааг огцруулсан бол Нийслэлийн Засаг даргын асуудлыг НИТХ-ын 45 төлөөлөгч санал асуулгаар шийдвэрлэх юм. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг сануулсан нь 60 тэрбумын хэрэгтэй холбоотой. У.Хүрэлсүх М.Энхболдыг ажлаа өгөөд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг сануулсан. Тэгвэл УИХ-ын даргыг ямар тохиолдолд хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулах талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг хүргэж байна.

10 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах

10.1. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

10.2.1. нас барсан;

10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.

10.5. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нам, эвслийн бүлэг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

10.6. Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

10.7. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхийн буюу хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News