УИХ өөрөө тарахыг 12 гишүүн дэмжлээ » Төр.мн

УИХ өөрөө тарахыг 12 гишүүн дэмжлээ

 УИХ дахь АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах тогтоолын төслийг санаачлан УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа. АН-ын бүлгийн долоон гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар гарын үсгээ зураад байсан бол өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Х.Нямбаатар нар гарын үсгээ зурснаар УИХ өөрөө тарах, Ээлжит бус сонгууль товлон зарлах тухай төслийг дэмжсэн гишүүдийн тоо 12 боллоо. 
УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь буюу 51 гишүүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ тарах эрх зүйн орчин бүрдэх юм. 

ТӨР.МН 
Д.ЭНХТЭМҮҮЛЭН


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News