УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ » Төр.мн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдийн нэгдсэн хуралдаан 10.58 цагт гишүүдийн 81.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагч, ажлын багийн гишүүдээс лхагва гарагт асуулт асууж, тайлбар авсан. Тиймээс өчигдрийн хуралдаанаар, төслийн 150 орчим заалт бүрээр санал хураан шийдвэрлэхээр болсон.  Ингээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн дөрвөн саналын томьёоллоор санал хураагаад байна. 
Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой гарсан 150 орчим зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах ажлаа үргэлжлүүлнэ хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр, "Бид эх орон , ард түмний дээд эрх ашиг, эрх чөлөө, шударга ёс, Үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Хөгжил дэвшил, аюулгүй байдлын баталгааг хангах зорилготой энэ өөрчлөлтийг батлах нь нийгмийн захиалга, ард түмний хүсэл эрмэлзэл болсныг анхаарах хэрэгтэй. Ахмад төрийн түшээд маань өчигдөр уулзаж, төр ард түмний эрх ашгийн төлөө, хариуцлагатай энэ өөрчлөлтийг хэлэлцэж батлахыг та бүхэнд уламжилж өгөхийг хүссэн" хэмээн гишүүдэд хандан хэллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News