ХЭҮК-ын 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа » Төр.мн

ХЭҮК-ын 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадорж тус комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан олон улсын гэрээ, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хүрээнд ХЭҮК-ын чиг үүрэг улам бүр өргөжсөөр байгаа билээ. Түүнчлэн ХЭҮК-оос хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа тул төсвийг нэмэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах шаардлагатай байгаа юм.
Иймээс Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор ХЭҮК-т хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн төсвийн төслийг боловсруулжээ. Төсвийн тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Сангийн яаманд  хугацаанд нь өргөн мэдүүлсэн байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News