Тойрог, мандатын асуудал толгойн өвчин болох нь » Төр.мн

Тойрог, мандатын асуудал толгойн өвчин болох нь

 
МАН-ын бүлэг өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын асуудлыг ярилцахаар төлөвлөсөн байгаа.
Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Өнөөдөр бүлэг дээр тойрог, мандатын хуваарилалтыг ярина. Нийслэлд олон мандаттай байх ёстой. Олон мандаттай байх учир шалтгаан байгаа юм. Өнөөдөр агаар, хөрс, усны бохирдол болон замын түгжрэлийг яаж сааруулах вэ гэдэг асуудал чухал байна. Гэтэл нийслэлийн 4 мандатыг хасаж хөдөө орон нутагт өгч байгаа асуудлыг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Бүлэг хуралдахаар байр сууриа албан ёсоор илэрхийлнэ” гэжээ.
Сонгуулийн марафон албан бусаар эхэлчихсэн энэ үед мандат, тойргийн асуудал багагүй маргаан дагуулах бололтой.
Албан бус эх сурвалжийн  мэдээлснээр мандатаас үүдсэн маргаан нэгнийхээ толгойг хагалах дээрээ тулсан  байв.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News