УИХ-ын сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ » Төр.мн

УИХ-ын сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ


УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад танилцуулж, сонгогдсон хүмүүсийн нэрийг өргөн барьдаг. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатарт сонгуулийн дүнг танилцуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийн нэрийг өргөн барилаа.
Хуульд заасны дагуу нийт 2070 хэсгийн 41 хувьд хяналтын тооллого хийсэн. Мөн Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 тойргийн 164 хэсэгт саналын хуудсыг гараар тоолж нягталсан. Нэг ч хэсэгт дүн зөрөөгүй. Хяналтын тооллогод нам, эвсэл, бие даагчдын ажиглагчид оролцож, дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн онцоллоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News